НИТХ-ын тогтоолын төсөлд иргэдээс санал авна

Газрын эдийн засгийн үнэлгээний зургийг газрын үнэлгээний тойргоор 5 жил тутам, хот, тосгон, бусад суурины газрын үнэлгээний зэрэглэлээр 3 жил тутам хийнэ гэсэн НИТХ-аас тогтоосон. Энэхүү тогтоолын дагуу нийслэлийн хэмжээнд газрын үнэлгээний зэрэглэл (бүс)-ийн газрын төлбөр тооцох итгэлцүүрийн тоон утга, түүнийг хэрэглэх зааг, хязгаарыг шинэчлэн тогтоох гэж байна. Үүнтэй холбоотойгоор НИТХ-ын тогтоолын төсөлд иргэдээс санал авч байна. Нийслэлчүүд та бүхэн санал асуулгад идэвхтэй оролцоно уу? Газрын төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн З-т “Эзэмшиж, ашиглаж байгаа хот, тосгон, бусад суурины газрын суурь үнэлгээнд тогтоосон газрын төлбөрийг инженерийн хангамж, ашиглалтын зориулалт, байршил, байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл болон ногоон бүсийг хамгаалах шаардлагыг … Continue reading НИТХ-ын тогтоолын төсөлд иргэдээс санал авна